Эдгээр аргачлал нь шинэ санаа, шинэ мэдлэг өгөхөөс гадна,
өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй зөвлөгөө байх болно. Өдөр
тутмынхаа амьдралд энэхүү энгийн дүрмүүдийг хэрэгжүүлснээр өөрийгөө хөгжүүлээд
зогсохгүй, өөрийн бодит чадварыг нээн илрүүлэхэд тусална. Хувь хүний хөгжилд
зориулсан эдгээр аргачлал бүр нь зорилгодоо хүрэхээр тэмүүлж буй та бүхэнд үр
дүнтэй үйлчилнэ гэдэгт итгэж байна. Амжилт гэдэг нь зогсолтгүй суралцах,
зогсолтгүй өсөн дэвжихийн нэр юм.
Хамгийн эхний
дүрэм-Өдөр бүр тэмдэглэл хөтлөх
Өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь өөртөө нөлөөлөх хамгийн
шилдэг арга. Ялангуяа өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж, өдөр тутам зорилгынхоо
төлөө хийж буй алхам, шинээр сурсан бүхнээ эргэцүүлэн бодоход туслах болно. Мөн
өөрийн санаа бодлыг цэгцэлж, зөв итгэл үнэмшил бий болгох, зөв шийдвэр гаргахад
нөлөөлдөг. Өөрийн дотоод ухамсрыг сэрээх нь сурч хөгжих хамгийн эхний алхам
болдог. Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх тусам өөрийн дутагдалтай талыг
өөрчлөх, өөрийгөө хүчрэгжүүлэх, өөртөө итгэлтэй болоход улам хялбар болно.