Хамаг хүчээ
дайчлан ажилласан мөртлөө санасан үр дүндээ хүрэхгүй байх үнэхээр сэтгэл
гонсоймоор. Гэтэл зарим хүмүүс чам шиг их ажиллаагүй мөртлөө илүү амжилтанд
хүрч байгааг юу гэж тайлбарлах вэ? Шударга биш, урам хугармаар байгаа биз.
Үнэндээ амжилтанд
хүрсэн хүмүүс чамаас их ажилладаггүй, харин тэдний баримталдаг дүрэм таныхаас
өөр байгаад л учир байна. Эргэлзээ, аливаа ажлыг хойш тавих, өөртөө итгэлгүй
байх зэрэг нь бидний цаг хугацаа, энергийг хуу сорчихдог. Эдгээр муу дадал
зуршлаас болоод нэг мэдэхэд хоног, сар, жил ямар ч үр дүнгүй урсан өнгөрсөн
байдаг.