Sunday, March 17, 2013

ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН ТАВАН ОЮУТАН

Амжилт гаргахад нас хамаардаггүй гэдгийг эдгээр залуус дэлхий нийтэд харуулж чадсан юм. Өнөөдөр уншигчиддаа оюутны ширээний араас дэлхийн баячууд болсон таван хүнийг танилцуулах гэж байна. Заримыг нь та бид эчнээ мэдэх билээ. Эдгээр залуус бүгд л мэдээллийн технологийн ертөнцөд өөр өөрийн шинэ хуудас нээж та бидний өдөр тутам хэрэглэдэг тэр л зүйлийг хийж чадсан залуус. Ингээд дэлхийг өөрчилсөн таван оюутныг танилцуулж байна.

Tuesday, February 26, 2013

Амжилтанд хүрэх нэг л зам бий


Хамаг хүчээ дайчлан ажилласан мөртлөө санасан үр дүндээ хүрэхгүй байх үнэхээр сэтгэл гонсоймоор. Гэтэл зарим хүмүүс чам шиг их ажиллаагүй мөртлөө илүү амжилтанд хүрч байгааг юу гэж тайлбарлах вэ? Шударга биш, урам хугармаар байгаа биз.
Үнэндээ амжилтанд хүрсэн хүмүүс чамаас их ажилладаггүй, харин тэдний баримталдаг дүрэм таныхаас өөр байгаад л учир байна. Эргэлзээ, аливаа ажлыг хойш тавих, өөртөө итгэлгүй байх зэрэг нь бидний цаг хугацаа, энергийг хуу сорчихдог. Эдгээр муу дадал зуршлаас болоод нэг мэдэхэд хоног, сар, жил ямар ч үр дүнгүй урсан өнгөрсөн байдаг.

Sunday, November 4, 2012

Өөрийгөө хөгжүүлэх 7 дүрэм



Эдгээр аргачлал нь шинэ санаа, шинэ мэдлэг өгөхөөс гадна, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй зөвлөгөө байх болно. Өдөр тутмынхаа амьдралд энэхүү энгийн дүрмүүдийг хэрэгжүүлснээр өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй, өөрийн бодит чадварыг нээн илрүүлэхэд тусална. Хувь хүний хөгжилд зориулсан эдгээр аргачлал бүр нь зорилгодоо хүрэхээр тэмүүлж буй та бүхэнд үр дүнтэй үйлчилнэ гэдэгт итгэж байна. Амжилт гэдэг нь зогсолтгүй суралцах, зогсолтгүй өсөн дэвжихийн нэр юм.
Хамгийн эхний дүрэм-Өдөр бүр тэмдэглэл хөтлөх
Өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь өөртөө нөлөөлөх хамгийн шилдэг арга. Ялангуяа өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж, өдөр тутам зорилгынхоо төлөө хийж буй алхам, шинээр сурсан бүхнээ эргэцүүлэн бодоход туслах болно. Мөн өөрийн санаа бодлыг цэгцэлж, зөв итгэл үнэмшил бий болгох, зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. Өөрийн дотоод ухамсрыг сэрээх нь сурч хөгжих хамгийн эхний алхам болдог. Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх тусам өөрийн дутагдалтай талыг өөрчлөх, өөрийгөө хүчрэгжүүлэх, өөртөө итгэлтэй болоход улам хялбар болно.